Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд автобусны тоог нэмнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал болон нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал ихсэж, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Тодруулбал, наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдээр 12 чиглэлд 15 автобус, амралтын өдрүүдээр таван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд нэмэлтээр явуулж байгаа юм.

Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчийн урсгал нэмэгдсэн дараах зургаан чиглэлд ес орчим автобусыг есдүгээр сарын 1-ээс эхлэн нэмж явуулахаар бэлтгэн ажиллаж байна. Үүнд:

  • Ч:16А "Баруун салаа - Шинэ зам - 5 шар"
  • Ч:72 "Богдхан амралт - Ар зайсангийн гудамж - Сүхбаатарын талбай”
  • ХО:9 "Био-Сонсголон - 5 шар"
  • ХО:11 "Хонхор - Ургах наран хороолол - Офицеруудын ордон"
  • ХО:12 "Мал бордох - 5 шар"
  • ХО:13 "Баруун түрүү /эцэс/ - 5 шар" гэсэн чиглэлүүд багтаж байгаа юм.
ШУУД: Байнгын хорооны дарга нарыг сонгосон асуудлыг хэлэлцэж байна
ШУУД: Байнгын хорооны дарга нарыг сонгосон асуудлыг хэлэлцэж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.