Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг нэгдүгээрт тавина, АРГАЛНА ДАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Эрчим хүчний сайдын албан тушаалд Баттогтохын Чойжилсүрэнг томилогдлоо. Тэрбээр "Гурван зорилт тавьж ажиллана. Нэгдүгээрт, манай салбар бол дэд бүтцийн чухал салбар. Маргаашнаас эхлээд өвлийн сарууд хаяанд ирлээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлд ажиллана.

Хоёрдугаарт, эрчим хүчний салбар хүндрэлд ороод байгаа. Бүх төв банкууд бодлогын хүүгээ нэмж, мөнгөний бодлогоо чангаруулж байгаа. Үүнээс шалтгаалж эх үүсвэрийн дутагдлууд гарч байна. Хөгжингүй орнуудын бонд цар тахлын өмнөх хөгжиж буй манайх шиг улсуудын бондтой дүйж эхэлсэн учраас хөгжиж буй орнуудын бондноос хөгжингүй орнуудын үнэт цаас руу шилжих процесс өрнөж байгаа. Тиймээс Эрчим хүчний салбарын өртөг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн. Энэ асуудлыг нэг өдөр шийдчихэж чадахгүй. Тиймээс үе шаттайгаар шийднэ.

Гуравдугаарт, манай төвийн цахилгаан эрчим хүчний систем эрчим хүчний дутагдалд орж эхэлсэн. Энэ ондоо ТЭЦ3-ийн өргөтгөлийг энэ ондоо багтааж эхлүүлэх ажлыг шуурхай хөөцөлдөж эхлэх төлөвлөгөөтэй байна.

Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, эх үүсвэрийг олох ажил хүнд байна. Гэхдээ энэ ажлыг нэг талд нь гаргах гэх мэт ажлууд байна.

Би өөрөө автоматикч телемеханикч мэргэжилтэй. Орчин үеийн хэллэгээр бол IT инженер, цахилгааны инженер гэсэн үг. Би энэ салбарт ажиллаж байгаагүй ч дээд сургуульд сурахдаа таван жил номыг нь сонссон" гэв.

Ц.Нямдорж: Монголын төрд хамгийн удаан ажилласан цорын ганц хүн нь би, залуучууддаа амжилт хүсээд явж байна
Ц.Нямдорж: Монголын төрд хамгийн удаан ажилласан цорын ганц хүн нь би, залуучууддаа амжилт хүсээд явж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.