Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо. Тухайлбал, ЗГХЭГ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан томилогдсон.
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж "Шинээр томилогдсон сайд нар ажлаа сайн хийгээд явчих байх. Миний хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд ажлаа хүлээлгэж өгч байгаад баяртай байгаа. Миний хувийн амьдрал та нарын анхаарал татах асуудал биш. Би Монголын төрд 41 жил ажилласан. Улс төрд ороод 32 жил болж байна. Нам, УИХ, ЗГ-ын түвшинд ийм удаан ажилласан цорын ганц хүн би. Тиймээс залуучуудад амжилт хүсээд явж байна" гэв.