БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Мэргэжлийн болон, техникийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж буй талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр, "УИХ-ын дарга Г.Занданшатарт Мэргэжлийн болон, техникийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. МУ-ын Засгийн газраас мэргэжлийн боловсролыг шинэичлж байгаа. Ерөнхийдөө мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог шинэчлэх ажлыг засгийн газраас хийж, өнөөдөр их хуралд өргөн барьж байна.
Гол асуудал бол дээд боловсролын тогтолцоо, мэргэжлийн боловсролын тогтолцоон дээр маш том гажиг гарсан. Товчхондоо манай дээд боловсролын тогтолцоо нь мэргэжлийн боловсролын тогтолцоог залгисан гэж хэлж болно. Монгол Улсыг хөгжих боломжийг дээд боловсрол хомс болгосон.
Их дээд сургууль төгсөж байгаа 30 хүүхдийн дунд нэг ажлын байр байхад, МСҮТ төгссөн хүүхдүүдийн нэг ажлын байран дээр зургаан хүүхдийн ажлын байр оногдож байна. Энэ нь мэргэжлийн болон техникийн сургууль төгсөж буй хүүхдүүд шууд ажлын байртай болж байгаа гэсэн үг. Тиймээс мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулах ёстой болж байна.
Цаашдаа энэ хуулийн төслөөр үнэлгээнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Мөн багш нарын ур чадвар, цалин хөлсний асуудлыг анхаарч үзнэ. МСҮТ-ийг 2,5 жилээр төгссөн бол их сургуулийг заавал 4 жилээр төгсөх шаардлагагүй. Хэрэгцээтэй кредитээ тооцуулаад 1,5 жилээс хоёр жил дээшээ ахин суралцах боломжтой" гэлээ.