Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газрын талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

Ангилал
Social pop
Огноо
Унших
5 минут 48 секунд

Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газраа бүрдүүлсэн. Ингэхдээ Засгийн газар 21 сайдтай, Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар тогтсон билээ. Тэгвэл Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой цахим сүлжээнд хэн, хэн ямар байр суурь илэрхийлсэн талаар сонирхуулья.

-Д.Сосорбарам: Монгол Улсын хамгийн муу засаг-

МУГЖ Д.Сосорбарам "16 яам, 37 сайдтай арваалжин засаг хол явахгүй. Цоорхой Данхан толгойтой Данхайсан хөл муутай архийдтай төр хар аяндаа дамдуурна нурах замд нь бүү саад хий. Монгол улсын хамгийн муу засаг. Урьд байсангүй хожуу ч бүү байг" гэв.

-Д.Амартүвшин: Монголын түүхэнд байгаагүй ДАНХАР ТӨР-

Комедиан Д.Амартүвшин "Монголын түүхэнд байгаагүй олон сайд! Монголын түүхэнд байгаагүй олон яам! Монголын түүхэнд байгаагүй тэнэг ерөнхий сайд! Монголын түүхэнд байгаагүй том төсөв! Монголын түүхэнд байгаагүй ёс зүйгүй УИХ! Монголын түүхэнд байгаагүй их идэж уулт! Монголын түүхэнд байгаагүй ДАНХАР ТӨР!" гэв.

З.Энхболд: МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 3.1.7 доо “ЕС болон 4-өөс илүүгүй УИХГ ЗГ гишүүн байхаар давхар дээлийг хязгаарлана” гэж амлаад сонгуульд ялж...

УИХ-ын дарга асан З.Энхболд "МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 3.1.7 доо “ЕС болон 4-өөс илүүгүй УИХГ ЗГ гишүүн байхаар давхар дээлийг хязгаарлана” гэж амлаад сонгуульд ялж. Өчигдөр ҮХ өөрчилж давхар дээлээ хязгаарлахаа болиод 22 сайдтай ЗГ байгууллаа" гэв.

-Ч.Ганжавхлан: Ганц ажил хийж байгаа хүнээ өрлөг ээжээрээ сольчих юм-

ОЛОН ЭХ СУРВАЛЖ: Хоёр настай охин “Ид шидийн орон“ хүүхэд хамгааллын төвд  хүчирхийлэлд өртсөн үү

"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан "Хүчээ нэгтгээд нэгтгээд хот хоорондын ганц зам барьчихаж чадахгүй 2 намартай золгож байгаа засгаас та бид юу ч хүлээх вэ дээ? Ядаж байхад ганц ажил хийж байгаа хүнээ ээжээрээ сольчих юм. Өрлөг ээжээ гээд л амаа ангайгаад хэвтээд байцгааж дээ бөөнөөрөө" хэмээн жиргэжээ.

-А.Отгонбаатар: Дарга дутсандаа асуудал шийдэгдэхгүй байгаа юм биш-

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар "Би л хэлэхгүй бол өөр хүн хэлэх хүн байхгүй юм шиг байна. Юун хот хариуцсан сайд вэ. Хотын асуудал орон нутгийн асуудал. Орон нутагт амьдрал байхгүй байна гээд Улаанбаатар руу чинь шаваад байна шүү дээ. Тэрний оронд хөдөө орон нутгийг хариуцсан сайдтай болмоор байна. Энэ хотын юуг нь цэгцлэх гээд байгаа юм. Цэгцлэе гэвэл дарга нар л баян болно. Хот хариуцсан сайдтай болоод Улаанбаатарын асуудал шийдэгдэхгүй. Дарга дутсандаа асуудал шийдэгдэхгүй байгаа юм биш" гэв.

-Хуульч О.Батхүү: УИХ, ЗГ бол ажлын талбар. Шагнаж, эрхлүүлдэг газар биш-

Олон улсын хуульч О.Батхүү: Сү.Батболдыг Оюутолгойтой холбогдож байгаа  асуудлын талаар ярьж байна – updown.mn

Хуульч О.Батхүү "Бөхчүүдээс салъя. Байдгаа барьлаа. УИХ-н гишүүн, хотын дарга, тусгайлан Сайд гэдэг албан тушаал ч гаргаж өглөө. УИХ, ЗГ бол ажлын талбар. 3 сая хүний амь амьдралыг шийддэг газар. Шагнаж, эрхлүүлдэг газар биш" гэв.

ШШГЕГ: Гадна хэсэгт ажиллаж байгаад оргосон хоригдлыг эрэн сурвалжилж байна
ШШГЕГ: Гадна хэсэгт ажиллаж байгаад оргосон хоригдлыг эрэн сурвалжилж байна
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.