Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ сайд нар өнөөдөр тангараг өргөнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд ажиллах сайд нар өнөөдөр 11:40 цагт УИХ-ын танхимд тангараг өргөнө. Энэ удаагийн Засгийн газар 21 сайдтай, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байх юм.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр, БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнэ нар үргэлжлүүлэн ажиллахаар болсон бол ЗГХЭГ-ын даргаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл, Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар, Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг томилохоор тогтсон юм.

Улсын хэмжээнд АИ-92 автобензин 21, АИ-95 автобензин 29 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд АИ-92 автобензин 21, АИ-95 автобензин 29 хоногийн нөөцтэй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд