Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газар шинэ бүрэлдэхүүнээрээ ХУРАЛДАЖ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Лхагва гариг бүр Засгийн газар хуралддаг. Энэ дагуу ЗГ-ын ээлжит хуралдаан өнөөдөр товлогдоод буй. Харин өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинэ бүрэлдэхүүнээрээ хуралдаж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт Засгийн газрын шинэ сайдууд томилогдож, өчигдөр тангараг өргөсөн юм.

Шинэ сайдуудад,

  • ЗГХЭГ-ын даргаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан,
  • Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар,
  • Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн,
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл,
  • Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун,
  • Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар,
  • Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар Б.Бат-Эрдэнэ нар томилогдсон.

Харин хуучин сайдуудаас

  • Шадар сайд С.Амарсайхан,
  • Сангийн сайд Б.Жавхлан,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан,
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
  • Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,
  • Соёлын сайд Ч.Номин,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ
  • Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
  • Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар үргэлжлүүлэн ажиллахаар болсон юм.
ЗГ: Зарим яамны дэд сайдуудын томилгоог хэлэлцэнэ
ЗГ: Зарим яамны дэд сайдуудын томилгоог хэлэлцэнэ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.