Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОХИРОО: МАН-ын дараагийн ГЕНСЕКЭЭР А.Ариунзаяа томилогдох бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

МАН-ынхан өнөөдөр сайдуудынхаа томилгоог хийж байна. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсийг тодруулсан юм. Үүнээс хамгийн сонирхолтой нь, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн томилгоо байлаа. Тэрбээр энэ удаад ЗГХЭГ-ын даргаар буюу Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын гал тогоог базаж ажиллах юм.

Түүний томилгоо эртнээс зурагдсан байсан бөгөөд түүний оронд томилогдох хүний томилгоо ч эрт яригдсан байсан гэж эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, МАН-ын Генсекээр ХНХ-ын сайдын суудлаас бууж буй А.Ариунзаяа томилогдож магадгүй гэх мэдээлийг эх сурвалж өгч байна.

А.Ариунзаяа нь Д.Амарбаясгалангийн "хүн" гэж яригддаг бөгөөд өнгөрсөн Засгийн газарт ч түүний квотоор сайд болж байсан юм.

Тэгвэл улс төрийн хүрээнийхэн дараагийн генсекээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаас хүн очно гэж ярьцгааж байгаа ч генсек намын аппаратаа тийм ч амархан "бусдад" өгөхгүй буй за.

Ямар томилгоо явахыг харж л байя.

Г.Лхагвадорж

ЧУУЛГАН: 18.00 цагаас шинэ ЗГ-ын бүтцийг батална
ЧУУЛГАН: 18.00 цагаас шинэ ЗГ-ын бүтцийг батална
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.