Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны наймдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон. Тэгвэл тус улсын Гадаад хэргийн сайд өнөөдөр /2022.08.28/ ийнхүү Монголд ирлээ.
Энэхүү айлчлал нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 8 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд манай улсын “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно хэмээн үзэж байгаа юм.


