Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа, захуудаар ШӨХТГ-аас хяналт шалгалт хийжээ. Дэвтрийн нийлүүлэлт багассан тул хичээлийн хэрэгсэл авбал дэвтэр зарна гэж хэрэглэгчийг хясан боогдуулсан, худалдааны хууль бус арга хэрэглэсэн зөрчил их гарч байна. Энэ зөрчилд зөрчлийн хуулийн дагуу иргэнийг 2 сая, ААН-г 20 сая төгрөгөөр торгодог.
24 хуудастай дэвтэр УИД-т 750 төгрөг, УИД-н үүдний өргөтгөсөн худалдаанд 800 төгрөг гэж байгаагаас харахад өргөтгөсөн худалдааны бараа бүхэн дэлгүүрээс хямд биш, павилон бүрт үнэ харилцан адилгүй байна.
ШӨХТГ