Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ДӨЛ-2022”: Жагсаал болон гардан тулааны үзүүлэх тоглолт явагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээний төлөвлөгөөний дагуу наймдугаар сарын 26-ны өдөр гардан тулаан болон жагсаалын үзүүлэх тоглолт болж байна. 21 аймаг, 9 дүүргийн шилдэг тасгууд сугалааны гарааны дагуу жагсаалын үзүүлэх тоглолтоо шалгуулж, үргэлжлүүлэн гардан тулааны үзүүлэх тоглолтоо шүүгч, бусад оролцогч нөхдийнхөө өмнө толилуулж байна.

Жагсаалын үзүүлэх тоглолтоор тасгууд зэвсэггүй жагсах үеийн жагсаалын ажиллагаа, хөдөлгөөн, ёсолж хүндэтгэх, жагсаалаас гарах, жагсаалд орох, захирагчид илтгэх, буцах ажиллагааг дүрмээр нь гүйцэтгэж, тасгийн жагсаалын жигдрэлт, жагсаалын удирдах дохио, жагсаалын дууг толилуулж байна. Ингэхдээ цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээний сүлд дууг заавал сурсан байхаас гадна жагсаалын 10 дуунаас нэгийг нь сугалж, жагсаалаар алхах явцдаа дуулж байна.

Харин гардан тулааны үзүүлэх тоглолтоор зэвсэггүй гардан тулааны хөдөлгөөнүүд, ката-нууд, зэвсэгтэй гардан тулааны дасгал, хөдөлгөөн, ката-нууд, гарын цохилт, хөлийн өшиглөлтийн техникийн үзүүлэлтүүд, түүний уялдаа зохиомж зэргийг нь шүүгч нар голчлон анхаарч байгаа ажээ.

Жагсаалын үзүүлэх тоглолтын ахлах шүүгчээр Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, шүүгчээр Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ширнэн, гардан тулааны үзүүлэх тоглолтын ахлах шүүгчээр тэмцээний Ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, шүүгчээр Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Биеийн тамир, спортын офицер, ахлах дэслэгч Х.Гантулга нар ажиллаж байна.

"Гарааны сугалаа ёсоор Булган 1, Завхан 2, Архангай 3, Өвөрхангай 4, Дорнод 5, Хөвсгөл 6, Дорноговь 7, Өмнөговь 8, Сэлэнгэ 9, Хэнтий 10, Дундговь 11, Сүхбаатар аймаг 12, Төв 13, Ховд 14, Баянгол дүүрэг 15, Увс 16, Налайх дүүрэг 17, Говь-Алтай 18, Дархан-Уул 19, Говьсүмбэр 20, Багануур дүүрэг 21, Баян-Өлгий 22, Чингэлтэй дүүрэг 23, Сүхбаатар дүүрэг 24, Баянхонгор 25, Орхон 26, Баянзүрх дүүрэг 27, Хан-Уул дүүрэг 28, Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээрт даалгавруудаа гүйцэтгэж байгаа юм" гэж БХЯ-аас мэдээллээ.

9 хүн, цэргийн дүрэмт хувцас ба гадаа нарын зураг байж магад2 хүн, цэргийн дүрэмт хувцас ба гадаа нарын зураг байж магад10 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Ээлжит бус чуулганыг сунгах захирамж гаргажээ
Ээлжит бус чуулганыг сунгах захирамж гаргажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.