Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэжлийн сүмод барилдах Ц.Билгүүн 19 дэх монгол бөх болж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

Мэргэжлийн сүмогийн шинэ бөхийн шалгалт болж ирэх есдүгээр сарын тэмцээн Аки башёгоос Монголын 19 настай сүмоч Цогтоогийн Билгүүн барилдаж эхлэхээр болжээ.

2003 оны нэгдүгээр сарын 23-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн тэрбээр "Ошиогава" дэвжээнээс мэргэжлийн сүмод хөл тавьж байгаа бөгөөд Фүкүока мужийн Кибога-Ока ахлах сургуульд суралцах хугацаандаа мужийн ахлах сургуулийн аварга болсон төдийгүй сургууль нь Япондоо шилдэг 16-д шалгарч байсан аж.

Мэргэжлийн сүмогийн 19 дэх монгол бөх Ц.Билгүүн нь 182 см өндөр, 135 кг жинтэй. Чөлөөт бөхөөр сууриа тавьсан түүний хувьд 2018 онд өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж хүртсэний дараа Японыг зорьсон бөгөөд анхны багш нь Увс аймгийн Улаангом сумын II цогцолбор сургуулийн багш Ш.Бат-Очир юм.

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Эх сурвалж: MGL SPORT

57 КНОПЫН УЛСТӨР: МАН-ынхан бүгд сайд нэхэж, аргаа барахдаа О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар зөвшөөрч АН-ын бүлгийн кнопуудыг “худалдаж“ авлаа
57 КНОПЫН УЛСТӨР: МАН-ынхан бүгд сайд нэхэж, аргаа барахдаа О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар зөвшөөрч АН-ын бүлгийн кнопуудыг “худалдаж“ авлаа
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.