УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ҮХЦ-ийн тогтоолтой холбоотойгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"ҮХЦ цаашдаа ийм шийдвэрүүд гаргаад байх юм уу. Ийм шийдвэр гаргах бололцоог нь хааж өгсөн хууль эрх зүйн зохицуулалт хийж өгч байна уу. Өгөхгүй бол эн чинь болохгүй юм байна шүү дээ. Энэ талаар ажлын хэсгийхэн нэг зүйл хэлээч.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид "УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүний эрхийг хавсарч ажиллах тоог ДӨРӨВ байна гэж тохирсон. Гэтэл 2020 оны сонгууль, бүр хоёр жил хүрэхгүй хугацаанд үүнээсээ ухарч няцах гээд байх юм. Ахин бүгдээрээ давхар албан тушаал хаших гээд байх юм. Үүний цаана улс эх орны нөхцөл байдал ямар байна.
Цар тахал, бүс нутгийн дайн байлдаанаас үүдсэн үр нөлөөг улс эх орноороо үүрээд байж байна шүү дээ. Гэтэл бүгд давхар алба хашаад үүний ард гарна гэсэн ямар баталгаа байгаа юм бэ.
Бид 2019 оны ҮХНӨ-өөр Засгийн газрыг, ерөнхий сайдыг хүчтэй бяртай, УИХ-ын гишүүдийг засгийн газрын гүйцэтгэх эрх мэдэлд оролцоод байдаг явдлыг хязгаарлъя гэж шийдсэн. Гэтэл нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллаад үзэхгүйгээр энэ байр сууринаасаа ухарч няцах гээд байдаг нь ямар учиртай юм бэ" гэж, өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.