Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээх төлөвлөгөөтэй байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын сугалааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "НӨАТ-ын сугалааг түр хугацаагаар зогсоосон. Сугалааны өөрийнх нь технологи, процессийг бид шинэчлэх шаардлагатай болж буй юм. Сугалаа гарснаас хойш долоон жил огт шинэчлэгдээгүй хэвээр явсан. Өмнө бүх хэвлэгдсэн НӨАТ-ын баримтуудыг сугалаанд оруулдаг байсан. Ингэхээр бүртгэгдээгүй баримт ч сугалаанд оролцдог байсан гэсэн үг. Одоо зөвхөн бүртгэлд орсон, бүртгүүлсэн баримтыг НӨАТ-ын сугалаанд оролцуулна. Хамгийн гол нь ил тод болгоно. НӨАТ-ын баримтаа бүртгүүлсэн бол миний хэдэн баримт сугалаанд оролцож байна гэдгийг хянах боломжтой болгоно. Хожих магадлалаа ч сугалааны үеэр харах боломжтой болно. Энэ мэт дэвшилтэт байдлаар НӨАТ-ын сугалааг шударга, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр явуулдаг болгохоор судалгаа хийж, бэлтгэл ажлаа хангаж байна.

НӨАТ-ын сугалааг есдүгээр сараас сэргээх төлөвлөгөөтэй байгаа. Дөрөвдүгээр сард НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримтаа уншуулах тоо 50 хувиар буурсан. Үүнээс харахад, сугалаа НӨАТ-ын орлогод том хөшүүрэг болдог байсан байна. НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэхгүй. Сугалаа нь өөрөө буцаалтын нэг хэлбэр" гэв.

Ж.Сүхбаатар: Журмын тухай хуулиас гадуур хийгдэж байгаа бүх үйл ажиллагаа Үндсэн хуулийн эсрэг болно
Ж.Сүхбаатар: Журмын тухай хуулиас гадуур хийгдэж байгаа бүх үйл ажиллагаа Үндсэн хуулийн эсрэг болно
 
Он гарсаар  22.9 сая тонн нүүрс экспортолжээ
Он гарсаар 22.9 сая тонн нүүрс экспортолжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.