Нийслэлийн иргэний танхимд
09:00 цагт Нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтны сургалт, уулзалтыг зохион байгуулна.
2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, эрх зүйн шинэчлэл түүнийг хэрэгжүүлэх менежмент, анхаарах зарим асуудлын талаар нэгдсэн мэдээлэл хүргэж, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт уулзалтыг нийслэлийн 9 дүүргийн сургууль, цэцэрлэгийн 1,000 орчим удирдах ажилтныг хамруулан зохион байгуулна.
Цахим хурал
09:00 цагт Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны харьяа Дэлхийн банкны экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрт хамрагдсан уул уурхайн бус экспортын чиг баримжаатай төслийг сонгон шалгаруулах хурал болно.
"Blue Sky" зочид буудалд
10:00 цагт "Монгол Улсын аялал, жуулчлалын тогтвортой хөгжлийн талаарх бодит мэдээ мэдээлэл, тоо баримтад үндэслэсэн нөхцөл байдлын судалгаа, дүгнэлт"-ийн тайлан хэлэлцүүлэг болно.
Гадаад Харилцааны Яамны байранд
13:00 цагт Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Их хуралдай” симпозиум болно.
Чингисийн хүрээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” чуулганыг зохион байгуулна. Үндэсний болон олон улсын 14-18 насны 500 орчим хүүхэд, залуус чуулна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
16:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болно.