МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
-МАН-ын бүлэг ямар асуудал хэлэлцсэн бэ?
-"Ерөнхий сайд, УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалтыг 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал нийцэхгүй байна" гэж үзэж хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан учраас УИХ үүнийг хянах авч хэлэлцэх эрхгүй.
Гэхдээ үүнтэй холбоотой цаашдын эрхзүйн орчин яаж явах вэ гэдгийг ярихаас өөр аргагүй учраас МАН-ын бүлэг хэлэлцэж байна. Мөн ҮХЦ-ийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор ҮХ тогтоогчид буюу 1992 оны ҮХ-ийг баталсан дипатутын зүгээс, нийгмийн зарим бүлгээс тодорхой хэмжээнд шүүмжлэл гарч байна. Тиймээс бүлэг хоёр чиглэлээр шийдвэр гаргасан байгаа.
-Ямар шийдвэр гаргасан бол?
-Хэдий ҮХЦ-ийн шийдвэр эцсийнх ч гэлээ цэцийн шийдвэртэй холбогдуулан тайлбар, тодруулга авах хэрэгтэй байна. Тиймээс өнөөдөр УИХ-аас цэцэд тодорхой тайлбар хүссэн албан бичиг илгээсэн. Цэцэд бүрэн эрхийнхээ хүрээнд асуудалд хандах болов уу. Энэ нь цэцийн шийдвэрт нөлөөлөх гэсэн арга биш.
Хоёрдугаарт, цэцийн шийдвэр эцсийнх учраас ҮХНӨ-ийг ярихаас өөр аргагүй болсон. Зарим нэг хүмүүсийн ярьж байгаа шиг шууд ЗГ-ын хуулинд өөрчлөлт оруулж болохгүй гэж үзэж байна. Тиймээс ҮХНӨ-ийг зөвхөн УИХ-ын 57-оос доошгүй гишүүн өөрчилнө. Тиймээс энэ агуулгыг баримталж явах ёстой.