Маргааш буюу наймдугаар сарын 20-ны өдөр “Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд олон төрлийн хоолыг шинээр санаачлан хийж, хоолны цэсээ шинэчлэн оролцох аж.
Өдөрлөгийн үеэр Артгэр, мастер тогооч нар монгол үндэсний хоол хийж, үзүүлбэр үзүүлэх бөгөөд олон нийтэд тухайн хоолны цэсээ танилцуулахаар төлөвлөжээ. Мөн аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн, үндэсний төрөл бүрийн хоол, зууш амттаны үнэгүй амталгаа бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчлэх юм.
Ингээд өдөрлөгийн хөтөлбөрийг танилцуулж байна.