Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Батсайхан: 200 мянган гишүүн, 3 сая иргэний эрх ашгийн өмнө хэн нэгэн хүнд хөндлөн зогсоод байж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Х.Баттулга талын АН-ын ээлжит бус Их хурал үргэлжилж байна. Энэ үеэр АН-ын УТЗ-ийн гишүүн Д.Батсайхан зөвшилцлийн асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний бодлогын хороог хуралдуулья гэх саналыг оруулж ирсэн учраас Их хурал шийдвэр гаргаж УБХ-г хуралдуулж байгаа. ҮБХ-ноос гаргасан шийдвэрийг Их хурал үргэлжлүүлэн авч хэлэлцэнэ. Намын өдөр тутмын үйл ажиллагааг хэв ийн явуулж байгаа боловч эрчимжүүлэх шаардлагатай учраас дэд дарга нарыг томилох асуудал яригдаж байна. Мөн манай намын 200 мянган гишүүдийн дунд ямар нэгэн хагарал, тэмцэл байхгүй байгаа. Харин удирдах түвшний зарим хүмүүсийн дунд үл ойлголцлын асуудал байна. Үүнийг шийдвэрлэх чиглэлд яриа хэлцэл явж байх шиг байна. Энэ хугацаанд дэд дарга нар өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч ажиллах нь чухал.

Намын 200 мянган гишүүний цаашилбал гурван сая иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа тул үүний өмнө хэн нэгэн хүн хөндлөн зогсоод байж болохгүй. Тиймээс эрх ашгийн дараалал гэдэг зүйл чухал. Ард түмний амьдралдаад тулгамдаж буй асуудалд дуугарч, сөрөг хүчин болохгүйгээр дотроо муудалцаад сууж болохгүй. Тиймээс дотоод эв нэгдлээ хангаж, ард түмний эрх ашгийн өмнө АН-ынхан уулзалт хийж, ойлголцол хүрэх хийх ажлууд үргэлжилнэ" гэв.

Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар ажлын хэсэг хуралдав
Эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар ажлын хэсэг хуралдав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.