Шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай, юуг анхаарах зэрэг мэдээллийг хүргэж байна.
Иргэн та ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
1. Иргэн өөрийн биеэр /өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэл, итгэмжлэгдсэн иргэн/ засаг захиргааны нэгжийн харьяаллын дагуу шилжин ирж буй сум хорооныхоо улсын бүртгэгчид хандана.
2. Бусдын хаяг дээр шилжин ирж буй бол хаягийн эзний бичгээр гаргасан зөвшөөрөл.
3. Үйлчилгээний хураамж төлсөн баримт.
Иргэн та юу авч очих шаардлагагүй вэ?
1. Шилжин ирж буй иргэн өргөдөл бичих шаардлагагүй.
2. Бид өөрт байгаа мэдээллээ танаас нэхэхгүй тул та иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авчрах шаардлагагүй.
3. Шилжин явсны бүртгэл гэж хийгдэхгүй тул шилжин явж буй сум хорооноос хасалт хийлгэх шаардлагагүй.
Иргэн та юуг анхаарах шаардлагатай вэ?
Кв1. Газар эзэмших /өмчлөхөөс тусдаа гэрчилгээ байдаг шүү/ эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх болон бусад гэрээ нь манай мэдээллийн санд байхгүй тул авчрах шаардлагатай.