Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан давж, шинээр "Монгол Улсын Заан" цол хүртсэн Завхан аймгийн Яруу сумын харьяат, М.Лхагвагэрэлд "Бридж" группээс "Сүзүки заан жимни" автомашиныг шагнал болгон гардуулж өглөө.
"Сүзүки жимни" нь Өмнөд Америкийн Чили Улс дахь Охос дель Саладо уулын ноён оргил 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, Геннисийн номонд бичигдсэн цорын ганц автомашин аж.