Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын хилээр орж ирэх иргэдийн анхааралд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн БНСУ-ын хилээр нэвтрэхэд мөрдөгдөж буй журмын талаар Солонгост суугаа бүрэн элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргалаа:

• Гадаадаас БНСУ-д ирж байгаа бүх зорчигчид PCR /48 цаг/ эсвэл RAT /24 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах.

• Нисэх буудлын шалган нэвтрүүлэх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн газрын шинжилгээ өгөх газарт хандах.

• Өвчний шинж тэмдэггүй бол Солонгос улсад байрлах байр, зочид буудал эсвэл өөрийн амьдрах гэртээ очих бөгөөд 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал хийлгэнэ.

• PCR шинжилгээний хариу гартал тухайн байрлаж байгаа гэр болон зочид буудалдаа хүлээх.

• PCR шинжилгээний хариугаа аваад Q-Code вэбсайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна.

• Хилээр орж ирснээс хойш 6-7 дахь өдөрт өөрөө бие даан түргэвчилсэн тестерээр шинжилгээ хийж үзэхийг зөвлөж байна.

• Аль болох олон хүнтэй газар очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол зүүх.

• Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна уу.

2022 оны 6-р сарын 8-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлан ажиглахгүй, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна. Хилээр орж ирсний дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарна уу.

КОНСУЛЫН ХЭЛТЭС

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай байна
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай байна
 
Энэ долоо хоногт парламентаар орж ирсэн ЗУРГААН ХУУЛИЙН ХУЛГАЙ
Энэ долоо хоногт парламентаар орж ирсэн ЗУРГААН ХУУЛИЙН ХУЛГАЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.