Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцин тариулсан 6 сармагчинд коронавирус халдаагүй нь найдвар төрүүлээд байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 31 секунд

Резус макака сармагчин. Хонг Конг. 2011 оны дөрөвдүгээр сарын 30. Зургийн эх сурвалж: Business Insider

Түлхүүр мэдээлэл:

  • Судлаачид 6 сармагчин дээр шинэ вакцины туршилт хийжээ.
  • Сармагчингуудыг 28 хоног халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд байлгасан ч вирус халдаагүй нь найдвар төрүүлээд байна.
  • Хүн болон Макака сармагчингийн ДНХ 93 хувь төстэй аж.

Оксфордын их сургуулийн эрдэмтэд 6 сармагчин дээр Ковид-19-ийн вакцин туршиж үзэхэд шинэ коронавирусийг эсэргүүцсэн эерэг үр дүн гарчээ. Тодруулбал, тус сургуулийн судлаачид 6 сармагчинд шинэ вакцинаа тарьсны дараа тэднийг халдвар авах өндөр боломжтой нөхцөлд 28 хоног байлгасан ч сармагчингууд халдвар аваагүй байна. Энэхүү туршилт нь олон хүнд уг вакцин үр дүнтэй болно гэсэн найдвар төрүүлээд байгаа аж. 

Дээрх туршилтыг гуравдугаар сарын сүүлчээр Монтана мужийн Хэмилтон дахь “Rockey mountain” лабораторид хийжээ. Туршилтад орсон 6 сармагчин нь “Резус-Макак” гэх төрөл зүйлийнх бөгөөд хүнтэй хамгийн төстэй зүйлд тооцогддог байна.

Вакциныг дөрөвдүгээр сараас эхлэн хүний бие дээр туршиж эхэлсэн бөгөөд туршилт ирэх есдүгээр сард дуусах төлөвтэй байгаа аж.

Дэлхийд вакцины үйлдвэрлэлээр тэргүүлэгч Энэтхэгийн Serum хүрээлэнгээс “Бид туршилт дуусахыг хүлээхгүй. Үүнийг амжилттай болсон тохиолдолд цаг хожихын тулд 40 сая тунг урьдчилан үйлдвэрлэнэ” гэсэн байна.

Үүнээс гадна Ковид-19-ийн вакцин гаргаж авахаар ажиллаж буй Бээжин дэх “Синовак биотех” компани мөн өнгөрсөн 7 хоногт макака сармагчин дээр вакцин туршсан нь амжилттай болжээ. Макака сармагчин, хүн хоёрын ДНХ 93 хувь төстэй бөгөөд одоо тус вакциныг хүн дээр туршиж эхлээд байгаа аж. Гэвч энэ нь сармагчинд үйлчилсэн вакцин хүн дээр ч мөн үр дүнгээ өгнө гэсэн баталгаа биш юм.

Дэвсгэр мэдээлэл: Одоогоор 80 орчим коронавирусний вакцин туршилтын шатандаа явж байгаа бөгөөд зарим нь цаг хэмнэх үүднээс амьтан дээрх туршилтыг алгасаж байна.

Эх сурвалж: Business Insider

Х.Үүрийнтуяа

 

 

Түймрийн үед хэрэглэх гар станцуудыг хүлээлгэн өглөө
Түймрийн үед хэрэглэх гар станцуудыг хүлээлгэн өглөө
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.