Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаас гарсан шийдвэр

Огноо
Унших
1 минут 30 секунд

Санхүүгийн зохицуулах хорооны 14 дүгээр ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ээлжит хуралдааны шийдвэрээр “Сэндли ББСБ” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр болов. Тус компани нийт хувьцааныхаа 29.97 хувийг буюу 67 сая ширхэг хувьцааг нэг бүр нь 150 төгрөгөөр нийтэд санал болгож нийт 10.05 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр тус компани нь нээлттэй хувьцаат компани болж буй 5 дахь банк бус санхүүгийн байгууллага болж байна.

Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван компанид олгож, нэг компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэж, үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр нэг компанийг бүртгэхээр шийдвэрлэв. Түүнчлэн нэр бүхий дөрвөн компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсний зэрэгцээ таван компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, нэг үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын компанид үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Хятад Улс  дүүжин галт тэрэгтэй болжээ
Хятад Улс дүүжин галт тэрэгтэй болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.