Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын гүнж Маха Чакри Сириндхорнд бараалхав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан гэргий Ц.Должинсүрэнгийн хамт Тайландын Хаант Улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорнд Бангкок хот дахь Эрхэмсэг Гүнжийн “Сра Патум” ордонд 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр бараалхав.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Төгсбилгүүн түүнийг улс орноо төлөөлөн Тайланд Улсад 4 гаруй жил ажиллах хугацаанд хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглэж, үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь Тайландын Хааны ордон болон Эрхэмсэг Гүнжийн төслийн ажлын албанаас дэмжлэг үзүүлж ирсэнд гүн талархлаа илэрхийлэв. Мөн Элчин сайд Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорны санаачилгаар Монголын хөдөөгийн дунд сургуулиудад хэрэгжиж буй “Үдийн хоол” төсөл өргөжиж, өнөөдөр манай 3 аймгийн 5 сургуульд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн, Цог жавхлант Хаан Пумипон Адульядет агсны ивээл дор хэрэгжиж ирсэн “Хааны бороо” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэх зорилгоор хоёр тал хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар ажиллаж байгааг мэдээлээд энэхүү тэргүүний технологийг манай улсад нэвтрүүлэхэд харамгүй туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдсэнд Эрхэмсэг Гүнжийн Төслийн ажлын албанд талархал илэрхийлэв.

Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн Элчин сайд Т.Төгсбилгүүнийг Тайландын Хаант Улсад үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэсэнд нь баяр хүргээд Монгол Улсад түүний ивээл доорх төслүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Мөн үеэр Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорн Тайландын Улаан загалмайн нийгэмлэгийн Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгчийн хувиар тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч Хатан эх Сирикитийн тушаалаар Элчин сайдын гэргий Ц.Должинсүрэнг Тайландын Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Улаан загалмайн хүндэтгэлийн тэргүүн зэргийн медалиар шагнасныг гардуулав.

УОК: Ойрын хугацаанд гадаад руу 3 нислэг үйлдэнэ
УОК: Ойрын хугацаанд гадаад руу 3 нислэг үйлдэнэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.