Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Ойрын хугацаанд гадаад руу 3 нислэг үйлдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

УОК-ийн 20 дахь удаагийн хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.

  • Хуралдааны эхэнд юун түрүүнд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын” хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Үүний үр дүнд дэлхий даяар Ковид-19 халдварын тархалтын нөхцөл байдал улам хурцдаж буйтай холбогдуулан тавдугаар сарын 31-ныг дуустал хөл хориог сунгахаар болжээ. Үүнийгээ дагаад гадагшаа нисэх нислэгийн хорио цээр ч мөн сунгагдсан байна.

  • Хоёрдугаарт, саяхан манай улсад үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй сургалтын төвийн төлөөллүүдийн зүгээс УОК-ийн гаргасан дүрэм журмыг сайтар мөрдөн, аль болох цөөн хүнтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулах хүсэлт гаргасан билээ. Тэдний хүсэлтийг энэ 7 хоногт болох хуралдаанаар авч хэлэлцэн, шийдвэрлэнэ гэлээ.

  • Мөн цаашдаа гадаад улсаас иргэдээ татах үйл ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулж, ойрын хугацаанд гадагшаа 3 нислэг хийхээр болжээ. Үүнд Солонгос руу 2 нислэг, Европ руу хийх нэг нислэг багтсан байна. Түүнчлэн ОХУ-д суралцаж буй оюутнуудын хичээл хаагдаж, дотуур байрнаас нь гаргах болсон тул тус улсаас оюутнуудаа татан авна гэлээ.

Малчдын зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлж эхэллээ
Малчдын зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлж эхэллээ
 
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
ФОТО: АН-ын бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл танилцуулга хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.