Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн банк 53 сая ам.долларын зээл олгов

Огноо
Унших
2 минут 40 секунд


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев 53.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Үүнд, 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашийг нэмэгдүүлэх” төсөл болон 12.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт хөрөнгөөр хэрэгжих “Тогтвортой амьжиргаа-3” төслийн нэмэлт санхүүжилт багтаж байгаа юм. 

Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашийг нэмэгдүүлэх төслийг нийт 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд ДЦС-3 үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугамыг өргөтгөн шинэчлэх болон Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажил хийгдэхээр төлөвлөж байна.

Ингэснээр ДЦС-4 ачааллыг бууруулж, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20 мянган айлын орон сууц, 3 мянган хүүхдийн сургууль, 7 мянган хүүхдийн цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломж бүрдэнэ.

2002 оноос хойш Дэлхийн банкны санхүүжилтээр “Тогтвортой амьжиргаа” төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд нийт 65.7 сая ам.долларын санхүүжилтээр орон нутагт орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих ажлууд хийгдсэн.

2015 оноос эхэлсэн төслийн 3 дугаар шатны хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон нутгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэх, идэвхтэй оролцоотойгоор ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулснаар орон нутаг дахь хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад анхааран ажиллажээ.

2020 онд дуусгавар болох байсан төслийн хугацааг 2 жилээр сунгасан бөгөөд ОНХС-ийн удирдлага, үйл ажиллагааг бэхжүүлэх, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд энэхүү нэмэлт санхүүжилтийг зарцуулах юм.

Эх сурвалж: Сангийн яам

У.БИЛГҮҮН

Интерполийн дэд Ерөнхийлөгч, Чех Улсын Цагдаагийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад айлчилна
Интерполийн дэд Ерөнхийлөгч, Чех Улсын Цагдаагийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад айлчилна
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц