Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөхүүл эх кофе уувал хүүхдэд нойргүйдэх шинж тэмдэг илэрдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Энэ долоо хоног нь "Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног" юм. Тэгвэл хөхүүл эхийн хооллолт хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаарх зарим мэдээллийг хүргэе.

Хэрэв та хөхүүл бол кофеноос аль болох татгалзах хэрэгтэй. Учир нь кофенд агуулагдах кафейн нь эхийн сүүгээр ялгардаг тул зарим хүүхдэд нойргүйдэх, тайван биш болох шинж илэрдэг байна. Иймээс хөхүүл эхчүүдэд өдөрт нэг аяга кофеноос илүү уухыг зөвлөдөггүй.

Мөн тамхи болон электрон тамхинаас аль болох татгалзахыг сануулж байна. Тамхинд агуулагдах никотин нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

АТГ-аас хийсэн шударга байдлын үнэлгээг ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ тэргүүлэв
АТГ-аас хийсэн шударга байдлын үнэлгээг ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ тэргүүлэв
 
Ажилд орох хүсэлт илгээхэд 10 секунд боллоо
Ажилд орох хүсэлт илгээхэд 10 секунд боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.