Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Монгол Улс дефолт зарлахгүй гэдгийг Сангийн сайдын зүгээс баттай хэлнэ

Огноо
Унших
2 минут 24 секунд

Манай улсын эдийн засаг хүндхэн нөхцөлд байгаа намар, өвөл улам хүндэрнэ гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Улмаар дампуурах буюу дефолт зарлаж магадгүй гэх яриа олон нийтийн дунд гараад буй. Гаднын зарим хэвлэлүүд ч Монгол, Лаосыг дефолт болох магадлалтай орнуудын тоонд оруулсан талаарх мэдээллүүд гарсан. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан "Ийгл" телевизийн ярилцлагад орох үеэрээ Монгол Улс дампуурахгүй гэж мэдэгдлээ.

Тэрбээр "Монгол Улс дефолт зарлана гэх мэдээллийг сүүлийн хэд хоногт зохион байгуулалттайгаар түгээж байна. Эх сурвалжууд нь үнэн байна уу, хаанаас гаргаж байна гэдгийг хоёр гурав хоног харж, судалсан. Гадаад өртэй холбоотойгоор дефолт зарлана гэдэг бол маш муу мэдээлэл. Сайн зүйл нь гэвэл Монгол Улс ойрын жилүүдэд дефолт зарлахгүй. Үүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Сангийн сайдын зүгээс баттай хэлж байна. Өнөөдөр Монгол Улсын өр 33 тэрбум ам.доллар. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар. Энэ өр нэг жилийн дотор бий болоогүй. 1990 оноос хойш авсан бүр өр нийлээд ийм болж байгаа. Өрийн эрсдэлийг тооцвол хамгийн өндөр эрсдэлтэй үе нь 2016, 2017 оны үе байсан. Тэр үед өр ДБН-ий 280 хувьтай тэнцэж байсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орсон. Машинаар бол журмын хашаанд орсон. Түүнээс хойш Засгийн газрын өрийн бүтэц сайжирч ирсэн. Үүнийг дагаад хувийн хэвшлүүдийн зээлийн бүтэц, чанар ч сайжирсан.

Засгийн газар энэ жил болон ирэх жил төлөх ёстой өрөө төлж чадахгүй хэмжээнд хүрээгүй. 2022 оны төсөвт “Чингис” бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг төлөхөөр тусгасан. Үүнийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр төлнө. Ингэснээр 2012 онд авсан “Чингис” бондын төлбөр дуусаж байгаа юм" гэв.

Эх сурвалж: EAGLE TV

Н.Пелосигийн айлчлал дуусахад Тайвань хямралд орно
Н.Пелосигийн айлчлал дуусахад Тайвань хямралд орно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.