Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдэд туслах ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.2.2 дахь “Хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэг, чадвар, дадалтай монгол хүнийг бэлтгэнэ” зорилт, “Бүх нийтийн соёлын боловсрол” олгох ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үндэсний үнэт зүйл, түүх, өв соёл, зан заншлыг сурталчлан таниулах, урлагаар дамжуулан нийгэмшүүлэн төлөвшүүлэх тусгай сургалт, хөтөлбөр өнөөдөр нээлтээ хийлээ.

Хөтөлбөрт оюуны хөгжлийн бэрхшээлтэй, даун, аутизмтай, сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй Нийслэлийн 55, 29 дүгээр тусгай дунд сургуулийн 25 сурагч, тэдний эцэг эх, асран хамгаалагчид хамрагдах ба хөтөлбөрийг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монголын Сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбоо, Монголын Үндэсний музей, Хүүхдийн Төв номын сан, Монголын Уран зургийн галерей, Улсын Хүүхэлдэйн театр, Монгол Номадик цогцолбор хамтран хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол ахуйтай танилцах байгалийн сургалт, танин мэдэхүйн аялал, “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэн хөгжүүлэх” модуль сургалт, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн эрх ашгийг хамгаалах төр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг” зохион байгуулах зэрэг олон ажлууд төлөвлөж байна.

Хүүхдүүд өнөөдөр музейгээр аялж, номын сангаар үйлчлүүлж, уран зургийн галерейтай танилцан, соёл, урлагийн үйлчилгээг хүртсэндээ сэтгэл хангалуун байсан бөгөөд 3 сарын турш хөтөлбөрт хамрагдах юм.

Н.Орчлон: Нотлох баримтгүйгээр шүүх засаглалын нэр хүндэд халдвал АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ
Н.Орчлон: Нотлох баримтгүйгээр шүүх засаглалын нэр хүндэд халдвал АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.