Монголд оршин сууж буй гадаадын иргэд, тэдний хөдөлмөр эрхэлж буй байдалтай холбоотой мэдээллийг инфографик болгон бэлтгэж уншигч танд хүргэж байна.
-Монгол Улсад БНХАУ-ын 3800 гаруй иргэн хөдөлмөр эрхэлдэг-
2022 оны долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 120 улсын 18075 гадаадын иргэн байна. Үүнээс Монголд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тоогоор БНХАУ тэргүүлж байна. Тэгвэл дараах инфографикаас хөдөлмөр эрхлэлтээр хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа таван улсын мэдээллийг харах боломжтой.
-Гадаадын долоон иргэн Монголд визийн хугацаагаа хэтрүүлжээ-
Энэ оны эхний хагас жилийн байдлаар зөрчилд холбогдсон 23 улсын 148 гадаадын иргэн байна. Тэдний хувьд түгээмэл 4-5 төрлийн зөрчил гаргажээ. Тухайлбал, нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх журмыг зөрчсөн 1, оршин суух хугацааг хэтрүүлсэн 4 хүн байгаагаас гадна гадаадын долоон иргэн визийн хугацааг хэтрүүлжээ. Зөрчлийн нарийвчлалыг хүргэе.
-Гадаадын 148 иргэн Зөрчлийн тухай хуулиар торгуулжээ-
Энэ оны хагас жилийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух гадаадын 148 иргэн Зөрчлийн тухай хуулиар торгуулжээ. Ингэхдээ тэдний хувьд ихэвчлэн Зөрчлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр торгуулсан аж. Тодруулбал,
Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих
1.2.нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчсөн;
1.3.нутаг дэвсгэрт паспорт, паспортыг орлох баримт бичиг, эсхүл оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн;
1.4.нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн;
3.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад:
3.2.оршин суух хугацааг хэтрүүлсэн;
3.3.визийн хугацааг хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" зэрэг заалтаар торгуулжээ.
Харин торгуулсан гадаад иргэдийн үзүүлэлтийг БНХАУ-ын иргэд эзэлж байна. Дараагаар Казахстан, БНСУ, Орос зэрэг улсын иргэд багтжээ. Тэгвэл торгуулсан иргэдийн нийт мэдээллийг улс, улсаар нь ангилан харуулъя.
-МУ-ын нутаг дэвсгэрт Хятад, Орос, Солонгос улсын иргэд хамгийн их гэмт халдлагад өртжээ-
2022 он буюу он гарсаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт халдлагын улмаас хохирогч болсон гадаад иргэдийн үзүүлэлтийг Хятад, Орос, Солонгос зэрэг улсууд тэргүүлж байна. Тэр дундаа, БНХАУ-ын иргэдийн халдлагад өртсөн тоон үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.7 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ.