Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг түр хугацаанд авто замаар татаж авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг төмөр замаар тээвэрлэх, түр хугацаанд авто тээврээр тээвэрлэх асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн энэ сарын 22-24-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажилласан байна.

Энэ хүрээнд орон нутгийн удирдлагын зүгээс сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг нэг тэнхлэг дээрх ачааг 11 тонн байхаар тооцож авто замаар тээвэрлэх, шөнийн цагаар тээвэрлэлт хийхгүй байх, шороон замын маршрут гаргаж тээвэрлэлт хийх, төмөр замын ачилт, буулгалтын барилга угсралтын ажил дуусах буюу ирэх есдүгээр сарын 15 хүртэл авто тээврээр түр хугацаанд тээвэрлэхээр болсон талаар орон нутгийн иргэд, малчдад мэдээлэл өгөх зэрэгт анхаарч ажиллахаар болжээ.

ЗГ: Дарханы замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан албан тушаалтнуудыг шалгана
ЗГ: Дарханы замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан албан тушаалтнуудыг шалгана
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.