Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сард болох Даншиг наадмаар 256 бөх барилдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран даншиг наадмыг зохион байгуулах аж.

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох юм.

Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олоной арга хэмжээнүүд болдог.

Мөн 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна.

Энэ долоо хоногт “Үдшийн музей” үйл ажиллагааг эхлүүлнэ
Энэ долоо хоногт “Үдшийн музей” үйл ажиллагааг эхлүүлнэ
 
Шадар сайд Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
Шадар сайд Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.