Долоодугаар сарын 22-23-ны өдөр зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтжээ. Мөн нэг хүүхэд, нэг том хүн ослын улмаас амь насаа алдсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд хөдөө орон нутагт тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн их байгаа тул хурдаа тааруулж замын хөдөлгөөнд оролцохыг албаныхан анхааруулж байна.