Хөвсгөл аймгийн "Бэлтэс мөрөн" компанийн хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан тус компанийн захирал, гүйцэтгэх захирлын хамаарал бүхий Б, Г, П, У, Н гэх таван иргэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж, хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улсын хилээр гаргахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар цагдаагийн байгууллагаас өмнө мэдээлж байсан.
Тэгвэл гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг нөхөн төлүүлэхээр яллагдагч нар болон тэдний хамаарал бүхий иргэдийн нэр дээр бүртгэлтэй дөрвөн орон сууцыг битүүмжилж, 11 орон сууцны хөрөнгийг шилжүүлэхийг хязгаарлажээ. Мөн 6 тээврийн хэрэгслийг прокурорын тогтоолоор хураан авсан байна.