Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жэжүд сураггүй алга болсон 22 иргэнийг өнөөдрөөс эрэн сурвалжилж, албадан гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнгөрөгч зургаадугаар сарын 22-ны өдөр Жэжү аралд эрүүл мэндийн аялал жуулчлалаар очсон Монгол Улсын 25 жуулчин аяллын хуваариа дуусгаад холбоо тасарч, сураггүй алга болсон. Тухайн иргэдийн визийн хугацаа долоодугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болж визний зөрчилтэй ангилалд багтаж буй юм. Ингэхдээ тухайн иргэдээс гурав нь эх орондоо буцсан хэмээн Жэжү арлын Цагаачлалын албанаас мэдээлээд байгаа юм.

Харин үлдсэн 22 монгол жуулчин одоог хүртэл холбоогүй байна.Ингэснээр өнөөдрөөс эхлэн хууль бус оршин суугч болон хувирч байгаа юм.

Жэжү арлын цагаачлалын албанаас өнөөдрөөс эхлэн ор сураггүй алга болсон 22 монгол иргэнийг эрэл хайгуул хийж, албадан гаргах талаараа мэдэгджээ.

МЕТРО ХОТ: Зун дуусаагүй, цэмцгэр зугаалъя, монголчууд аа
МЕТРО ХОТ: Зун дуусаагүй, цэмцгэр зугаалъя, монголчууд аа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.