Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮЯ: Эрт ургацын төмс худалдаанд гарч эхэлснээр ҮНЭ БУУРНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Хүлэмжийн өргөст хэмх, ногоон сонгино, навчит ногооны хураалт жигдэрч, эрт ургацын манжин, лууван, төмсний түүвэр хураалт эхэллээ. Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж, борлуулалтад гараад байна. Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 7 дугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурах юм.

Улаанбаатарт өдөрт 10 орчим тонн хүлэмжийн нарийн ногоо захуудад хүрч, хэрэглэгчийн гарт очиж байна. Тухайлбал, анх гарахдаа 1кг нь 7000 төгрөгөөр зарагдаж байсан хүлэмжийн өргөст хэмхийн үнэ 4000 төгрөг болж буурчээ.

ХХААХҮЯ

Өнөөдрөөс “Хоум плаза“ төвийн хойд талын буцаж эргэх замыг сарын хугацаанд хаана
Өнөөдрөөс “Хоум плаза“ төвийн хойд талын буцаж эргэх замыг сарын хугацаанд хаана
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.