Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ: 21 аймгийн 534.6 тонн хогийг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Усны нөөц, түүний сав газрыг бохирдож хомсдохоос хамгаалах, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх зорилгоор усны сав газар нутагт хамаарах гол горхи, булаг шанд, нуур тойром зэрэг усны сан бүхий газрын орчимд ажиллаж, усан орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг зайлуулах, усны бохирдлын эх үүсвэрийг тогтоох, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм мөрдүүлэх, зөвлөмж хүргүүлэх зэрэг ажлыг 21 аймагт зохион байгуулав.

Аймаг, нийслэлийн БОАЖГ, ЗДТГ зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран их цэвэрлэгээг зохион байгуулж нийт 534.6 тонн хогыг хогийн цэгт зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Мөн иргэд, олон нийтийг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гол горхи, булаг шанд, нуур тойром зэрэг усны сан бүхий газрын орчимд хог хаягдал хаяхгүй байх, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуурай хог хаягдал түр хадгалах 13 цэг, нөлөөллийн самбар зэргийг байршуулах ажлыг зохион байгууллаа.

Завхан аймагт Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ариун цэврийн байгууламжийн өнгө үзэмжтэй, аюулгүй, цэвэр цэмцгэр байдлыг ханган жорлонгийн цэвэрлэгээ, ариутгалын бодис цацан ариутгал хийж ажиллалаа.

Байгаль орчин, Аялал жуулчлалын яам

Маргааш Улаанбаатарт 24 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 24 хэм дулаан
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.