Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баярын өдрүүдээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 572 дуудлага ирсэн

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
1 минут 23 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Тус зөвөлгөөний үеэр Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын дэд дарга, хурандаа Б.Оюутболд баярын амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагаас хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцууллаа.

Тэрбээр “Баярын амралтаар гол усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг НОБГ-тай хамтран зохион байгуулсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 92 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Гол устай газруудаас 17 иргэнийг эрүүлжүүллээ. Гадаадын иргэнтэй холбоотой таван дуудлага ирснийг тухай бүр шийдэж ажилласан. Төв цэнгэлдэхэд 12 хүүхэд эцэг, эхээсээ төөрснийг тэр даруй олж өглөө.

Хүүхдийг төөрөхөөс сэргийлж, бугуйвч тарааж өгсөн нь үр дүнгээ өгсөн. Олон нийтийн арга хэмжээнд давхардсан тоогоор 1616 алба хаагч ажиллалаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад гэмт хэргийн гаралт бага байсан. Баярын амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 223, зөрчлийн шинжтэй 4765, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 572 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн” гэв.

Хүний аминд халдсан хэрэг гараагүй. Харин 47 иргэн золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

ЭМГЭНЭЛ
 
Өнөөдөр болох үйл явдлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.