Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын өдрүүдэд 19-35 насны гурван залуу живж амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Энэ сарын 8-ны өдөр Өвөрхангай аймгийн Хүйсийн найман нууранд 34 настай эрэгтэй Ширээт нуурын усанд сэлэх гэж ороод живжээ. Ослын тухай дуудлага мэдээлэл аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан даруйдаа яаралтай аврах ажиллагааг эхлүүлсэн боловч харамсалтай нь амь насыг нь аварч чадаагүй.

Түүнчлэн энэ сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаархороонд байрлах “Мянган машин”-ы захын дагуу Туул голын салаа тогтоол усанд согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай дөрвөн хүний нэг нь живсэн харамсалтай явдал гарчээ. Амь насаа алдсан иргэн Э нь 19 настай байсан байна.

Мөн тус өдрийн 18.00 цагийн орчимд 35 настай иргэн Э нь Архангай аймгийн Өгийнуурт хийлдэг завьтай хөвж яваад завь нь хөмөрч живсэн байна.

Манлай уяач Б.Нямжавын богд хээр азарга дахин ТҮРҮҮЛЛЭЭ
Манлай уяач Б.Нямжавын богд хээр азарга дахин ТҮРҮҮЛЛЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.