Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манлай уяач Б.Нямжавын богд хээр азарга дахин ТҮРҮҮЛЛЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 51 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын манлай уяач Б.Нямжавын богд хээр азарга түрүүллээ. Богд хээр азарга нь их хурдын нэг, улсын наадмын нэг түрүү, бүсийн наадамд хоёр удаа айрагдаж байсан амжилтын эзэн.

-Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын охин Х.Аминхишигийн Цолмон зээрд давхилаа. Зээрд азарга улс, бүсийн уралдааны дөрвөн түрүү, нэг аман хүзүү авч байсан.
-Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул "Шунхлай" группийн ерөнхийлөгч П.Батсайханы титэм халзан хурдаллаа. Халзан азарга улсын нэг айраг, бүсийн нэг түрүүтэй.
-Айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хүрэн азарга.
-Айргийн тавт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Монгол улсын манлай уяач Г.Батболдын Хүннү халтар азарга хурдаллаа. Халтар азарга өмнө нь улсын наадмын нэг, бүсийн наадмын хоёр түрүүн эзэн юм.

Ташрамд дурдахад, энэ удаагийн азарганы уралдаанд газар газраас ирсэн хурдан удмууд хурд хүчээ сойсон юм. Тухайлбал,

-Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн улсын наадмын таван түрүү, зургаан айрагтай хээр

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улсын хоёр айраг, Их хурдын нэг, бүсийн таван айрагтай ажнай цавьдар

-Монгол улсын Тод манлай уяач Х.Аминхишигийн улс, бүсийн дөрвөн түрүү, нэг аман хүзүүтэй цолмон

-Монгол улсын манлай уяач Гончигбатын Батболдын Улсын наадмын нэг, бүсийн наадмын хоёр түрүүтэй халтар азарга

-Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн бүсийн нэг түрүү хоёр айрагтай нандин хонгор

-Завхан аймгийн Яруу сумын уяач Ц.Баянжаргалын их хурдын нэг түрүү, бүсийн наадмын хоёр айрагтай магнай халтар

-Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Н.Хатанбаатарын улсын наадамд нэг түрүүлсэн хүрэн халзан

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн улсын нэг түрүү, бүсийн нэг түрүүтэй бор

-Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Н.Баттөмөрийн улсын нэг айраг, бүсийн хоёр айраг хонгор

-Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Аймгийн алдарт уяач Т.Зулзүсэмийн улс бүсийн дөрвөн айрагтай сартай хонгор

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Д.Даяндэмид улсын нэг түрүү, нэг айрагтай нарт хонгор

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Аймгийн алдарт уяач Ц.Ононбатын улсын нэг айраг, бүсийн нэг айрагтай хүрэн халзан

-Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын манлай уяач Б.Нямжавын их хурдын нэг түрүү, улсын наадмын нэг түрүү, бүсийн хоёр айрагтай хээр

-Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уяач С.Дэмчигийн улсын наадмын нэг түрүү, бүсийн нэг айрагтай улс хүрэн

-Архангай аймгийн Хотонт сумын уугуул Монгол улсын манлай уяач Д.Лхагвасүрэнгийн улсын наадмын хоёр айрагтай хар

-Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Аймгийн алдарт уяач Б.Саранхүүгийн улсын наадмын нэг айраг, бүсийн нэг айрагтай хул

-Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уяач Д.Батхуяг улсын наадмын нэг айраг, бүсийн наадмын хоёр айрагтай хар хүрэн

-Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул П.Батсайханы улсын нэг айраг, бүсийн нэг түрүүтэй титэм халзан

-Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Д.Отгонлхагвын улсын наадмын нэг айраг, бүсийн наадмын хоёр айрагтай хүрэн

-Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат Нийслэлийн алдарт уяач Ц.Нүүдэлийн улсын нэг айраг, бүсийн нэг айрагтай хонгор

-Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн бүсийн наадмын гурван айрагтай саарал

-Хөвсгөл аймгийн Галт сумын уяач А.Түмэнбаярын улс, бүсийн наадмын хоёр айрагтай хүрэн халзан

-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Л.Батсайханы улс бүсийн нэг айрагтай хул уралдлаа.

С.Амарсайхан: Монгол түмний их эв нэгдлийн бэлгэдэл, Алунгоо эхийн домог ч багцалсан таван сумаар илэрхийлэгддэг
С.Амарсайхан: Монгол түмний их эв нэгдлийн бэлгэдэл, Алунгоо эхийн домог ч багцалсан таван сумаар илэрхийлэгддэг
 
Х.Баттулга: С.Зоригийн хөшөөг нүүлгэвэл бид МоАХ-ны байрныхаа өмнө суурилуулах саналыг тавьж байгаа
Х.Баттулга: С.Зоригийн хөшөөг нүүлгэвэл бид МоАХ-ны байрныхаа өмнө суурилуулах саналыг тавьж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.