Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан залуусыг Ерөнхий сайдын нэрэмжит шагналаар ШАГНАЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан залуусыг шагналаа.

Тодруулбал, АНУ-ын Дейтон Их сургуулийн Флайрес багийн тамирчин Шаравжамцын Энхийн-Од, Монголын үндэсний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглож байгаа “The HU” хамтлагийг 2022 оны Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналаар шагналаа.

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гарган, сурталчлан таниулж, Монгол үндэстний үнэт зүйлийг бий болгож, Монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь оруулж байгаа Ш.Энхийн-Одын шагналыг аав, ээж нь гардаж авлаа.

Батламж гардуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж буй иргэн болон хамт олонд Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг жил бүр, Төрийн далбааны өдрөөр олгохоор шийдвэрлэсэн. Энэ шагнал бол Монгол Улсын ялгарал, Монгол Улсыг дэлхийд сурталчлах дуу хоолой, монгол хүнээрээ омогшин бахархах үндэсний нэгдмэл үнэт зүйл, монголчуудын эв нэгдлийн баталгаа юм. Монголоос сагсан бөмбөгийн дэлхийн од төрөх болтугай, дэлхийд цуутай олон хамтлаг төрөх болтугай” гэлээ.

Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг жил бүр гардуулна.

Шүдлэн насны уралдаанд “Шунхлай“ группийн ерөнхийлөгч П.Батсайханы тогоруу зээрд ТҮРҮҮЛЛЭЭ
Шүдлэн насны уралдаанд “Шунхлай“ группийн ерөнхийлөгч П.Батсайханы тогоруу зээрд ТҮРҮҮЛЛЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.