Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд нийт 412 хурдан шүдлэн бүртгүүлснээс гарааны зурхайгаас 233 үрээ эргэлээ.
Уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайханы тогоруу зээрд түрүүллээ. Аман хүзүүнд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уяач Далайн Батбаярын хул үрээ, Төв аймгийн Зуунмод сумын уяач Самбуугийн Батдоржийн халтар шүдлэн айргийн гуравт, Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат аймгийн алдарт уяач Сэлэнгэсайхан Галтын хонгор халзан үрээ айргийн дөрөвт, Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Балдоржийн Баярдоржийн хээр шүдлэн айргийн тавд хурдаллаа.