Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Зол-Эрдэнэ хүүгийн унаж хурдлуулсан үрээ хязаалан насны уралдаанд ТҮРҮҮЛЛЭЭ

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
2 минут 1 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хязаалан насны уралдаанд хоёр морь зэрэг орж ирсэн нь олны дунд эргэлзээ төрүүлсэн билээ. Тэгвэл уг асуудлаар Хурдан морины салбар хорооны дарга Ж.Болдбаатар өнөөдөр буюу долоодугаар 10-ы өдөр болсон хязаалан насны морьдын уралдааны дүнг эцэслэн танилцууллаа. Тэрбээр, "Маргаан үүсвэл бичлэг үздэг. Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийг уяачдад танилцуулсан. Хошуу нь түрүүлж орж ирсэн морийг түрүү мориор тооцдог. Хэрвээ хошуу зэрэгцэн орж ирвэл зөв талыг нь сонгодог. Хоёр уяачид дүрмийг танилцуулж, бичлэг, зургийг нь үзүүлж, шийдвэр гарсан. Үүнд ямар нэг маргаан байхгүй" гэв.

Ингэснээр хязаалан насны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрд үрээ хурдаллаа. Уг хурдыг 519 дугаартай, 12 настай Э.Зол-Эрдэнэ хүү унаж түрүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Баянхангай сумын харьяат Л.Пүрэвдоржийн хээр үрээ хурдлав. Энэ морийг 1019 дугаартай, 10 настай Б.Батхүү хүү унаж давхисан юм. Харин айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн хээр морь орлоо. 778 дугаартай, найман настай А.Ууганбаатар унажээ. Үүний дараагаар айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Т.Гантөмөрийн зээрд морь давхилаа. 539 дугаартай, арван настай Т.Энгүүн унаж давхилаа. Харин айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр морь давхилаа. 629 дугаартай П.Мягмарсүрэн унасан юм. Улсын баяр наадмын хурдан морьдын нас насны уралдаан үргэлжилж байна.

Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Л.Пүрэвдоржийн хээр үрээ айргийн тавд орлоо
Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Л.Пүрэвдоржийн хээр үрээ айргийн тавд орлоо
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх