Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Л.Пүрэвдоржийн хээр үрээ айргийн тавд орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улсын наадамд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмждэг болсон билээ. Тэгвэл Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хязаалан насны уралдаанд 411 морь бүртгүүлсэн ч сэрвээний өндрөөрөө 306 нь "тэнцжээ". Шалгуурт тэнцсэн морьд хэдхэн хоромын өмнө зурхай руу хөдөлсөн юм.

Тэгвэл уралдаанд Хязаалан насанд 306 хурдан хүлэг уралдсанаас хязаалан насны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрд үрээ хурдаллаа. Уг хурдыг 519 дугаартай, 12 настай Э.Зол-Эрдэнэ хүү унаж түрүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Баянхангай сумын харьяат Л.Пүрэвдоржийн хээр үрээ хурдлав. Энэ морийг 1019 дугаартай, 10 настай Б.Батхүү хүү унаж давхисан юм. Харин айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн хээр морь орлоо. 778 дугаартай, найман настай А.Ууганбаатар унажээ. Үүний дараагаар айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Т.Гантөмөрийн зээрд морь давхилаа. 539 дугаартай, арван настай Т.Энгүүн унаж давхилаа. Харин айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр морь давхилаа. 629 дугаартай П.Мягмарсүрэн унасан юм.

Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна
Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.