Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амиа алдсан Япон Ерөнхий сайд асан АБЭ ШИНЗО ГЭЖ ХЭН БАЙВ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 22 секунд

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотод илтгэл тавьж байх үедээ буудуулсны дараа нас барсан билээ. Түүнийг буудсан этгээд нь Нара хотын оршин суугч, 41 настай Тэцүя Ямагами гэгч бөгөөд Японы Өөрийгөө хамгаалах хүчний офицер байсан аж. Өөрийгөө хамгаалах хүчин гэдэг нь Дэлхийн хоёрдугаар дайны дараах Японы арми юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы Энх тайванч үндсэн хуулийн есдүгээр зүйлд, “Япон улс дайнаас татгалзаж, хуурай газар, далай, агаарын хүчинд хэзээ ч цэрэг армитай байхгүй” гэдэг заалтыг оруулсан. Гэвч Шинзо Абэ энэ заалтыг өөрчилж, Японы цэргийн хүчийг нэмэгдүүлж, НҮБ-ын мандаттай үйл ажиллагаанд оролцох боломжтой болгосон. Үүнийг Японы зарим иргэн хүчтэй эсэргүүцэж байсан юм.Тэгвэл Шинзо Абэ гэж хэн байв гэдгийг товчхон танилцуулъя.

НАМТАР

Шинзо Абэ Японы Ямагучи мужид төржээ. Тэрбээр хожим нь Парламентын төлөөлөгчдийн танхимд мужаасаа долоон удаа сонгогдон суусан юм.

Удмын улстөрч хүн бол яах аргагүй Шинзо Абэ юм. Түүний аав Шинтаро Абэ, өвөө Кан Абэ, өвөө Нобосүкэ Киши, ээж Ёко Киши нар бүгд нэртэй улстөрчид байв. Абэгийн нагац ах Эйсакү Сато мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Э.Сато тухайн үедээ, Засгийн газраараа Японыг цөмийн зэвсгээс татгалзах шийдвэр гаргуулж чадсан гавьяатай хүний хувьд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байв.

Түүний аав Шинтаро Абэ Японы гадаад хэргийн асуудлыг хамгийн удаан хугацаанд хариуцан ажиллаж ирсэн сайд гэдгээрээ түүхэнд үлджээ. Харин ээж Ёко Киши нь 1957-1960 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нобосүкэ Кишигийн охин юм. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед Ерөнхий сайд байсан Хидеки Тожогийн кабинетийн гишүүн байсан гэдэг.

БОЛОВСРОЛ

Ямагучи дүүргийнхээ Сэйкэй бага, ахлах төгссөн тэрээр Сэйкэйгийн их сургуулийн Хуулийн сургуулийг улс төрч мэргэжлээр төгсчээ. Мөн АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд суралцсан байна. Абэ бол Японы хамгийн дэгжин ганган улстөрч, хувцсаа зөв сонгох, зангиагаа хээнцэр зангидах талаараа алдартай нэгэн. Түүний энэхүү соёл оюутан байхаас нь л олны хараанд өртөж байв.

УЛС ТӨРИЙН ГАРАА

Кобэгийн гангийн үйлдвэрээс ажлынхаа гарааг эхэлсэн тэрээр 1982 онд Гадаад хэргийн сайд Шинтаро Абэ буюу аавынхаа туслахаар ажиллах болж мөн намдаа зүтгэж эхэлжээ.

Кобэгийн гангийн үйлдвэрээс ажлынхаа гарааг эхэлсэн тэрээр 1982 онд Гадаад хэргийн сайд Шинтаро Абэ буюу аавынхаа туслахаар ажиллах болж мөн намдаа зүтгэж эхэлжээ.

Тэрбээр 1993 онд Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимд Ямагучи мужаас сонгогдсоноор улс төрийн карьераа эхлүүлжээ. Шинзо Абэ Мори болон Койзимугийн Засгийн газрын үед Төлөөлөгчдийн танхимийг даргалж мөн намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга болтлоо дэвшсэн байна.

ХАМГИЙН ЗАЛУУ ЕРӨНХИЙ САЙД

Улмаар 2006 онд Жуничиро Койзумигаас халааг нь авч 52 настайдаа анх Ерөнхий сайд болж байв. Ингэснээрээ Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Японы түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд гэгдэж байлаа. Томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрөхөд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгчээ. Харин Японы зарим хэвлэлүүд энэ үед эдийн засгийн үзүүлэлт унасан учир шахалтаас болж ажлаа өгсөн хэмээн бичсэн байна.

Шинзо Абэ 58 настайдаа дахин Ерөнхий сайдаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр Японы 90, 96 дахь Ерөнхий сайд болсон юм. Японы сүүлийн хоёр Ерөнхий сайд хоёулаа морь жилтэй, Койзүми Абэгаас нэг үе буюу 12 насаар ах юм байна. Азиуд морь жилтэй хүмүүсийг босоо хийморьтой, үйлс зам сайтай байдаг хэмээн билэгшээдэг.

ГЭР БҮЛ

Түүний эхнэр Акие нь нөхрөөсөө найман насаар дүү юм. Акие Абэ нь “Моринага” хэмээх Японы шоколадны хамгийн том үйлдвэрийн эзний охин. Абэгийнх хүүхэдгүй айл. Акие 25 настайдаа Абэтэй гэрлэсэн ч хүүхэд төрүүлээгүй.

Японы тэргүүн хатагтай Акие Абэ 1990-ээд оноос радиогийн хөгжмийн нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллаж “Аскей” нэрээр олны танил болсон. Ер нь урлагт дуртай, авъяастай бүсгүй аж. Монгол эзэгтэй нар шиг солонгос сериал үзэх дуртай тэрээр Шинзо Абэгийн хамт манай улсад зочилсон билээ.

Тэрбээр өнгөрсөн 2012 онд Токиод Далай ламтай уулзсан юм. Буддын шашны гэгээнтнээс хадаг хүртсэн Шинзо Абэ төвдүүдийн талаар байр сууриа илэрхийлсэн нь анхаарал татсан. “Би төвдүүдийн төлөө ажиллаж, өнөөгийн хүнд нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээн Абэ амлажээ.

Түүний хувьд улс төрийн шатлалын оргилд гарахад түүний гарал үүсэл нь тусалсан гэхэд хилсдэхгүй. Түүний ээжийн өвөө болох Нобусуке Киши нь 1957-1960 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Ийнхүү Япон төдийгүй дэлхийд танигдсан алдартай улстөрчдийн нэг болох Шинзо Абэ бусдын гарт амиа алдлаа. Түүний гэр бүл хийгээд Японы ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс харамсал илэрхийлье.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо армийн офицерийн гарт амиа алдлаа
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо армийн офицерийн гарт амиа алдлаа
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.