Баяр наадмын өдрүүд ирж байгаатай холбогдуулан иргэдэд гарч болзошгүй аюул осол гэмтлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, санамжын талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.
"ОБЕГ" Гамшгаас сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй:
"Он гарснаар 1154 удаагийн гамшиг , ослын дуудлага ирсэн байна. Өнгөрсөн үеийнхтэй харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн байна. Дуудлага нэмэгдсэн гол шалтгаан нь бол ковидын нөхцөл байдал өөр зэрэгт шилжиж иргэд аж ахуй нэгж байгууллага хэвийн үйл ажиллагаанд шилжсэнтэй холбоотой. Баяр наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн засаг дарга , нийслэлийн онцгой комиссын даргын зүгээс нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэрийлэх бэлтгэл, гэмтэлд бэлэн байдлыг хангуулах чиглэлээр нийслэл дүүргийн Онцгой комиссын гишүүдэд бэлэн байдлыг хангах шаардлагыг хүргүүлсэн.
6-р сарын 10 ны өдрөөс эхлэн Туул , Тэрэлж Хэрлэн голууд дээр завьт эргүүлийн багийг байрлуулсан байгаа. Үүний үр дүнд живэх эрсдэлтэй байсан 36 хүний амь насыг аварч ажилласан. Иргэд Нуур болон эрэг дагуу амрахдаа бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулж сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Иргэд гол, нуур тогтоол усанд зориулалтын бус хийлдэг завь , гудас ,авто машины дотуур хаймар ашиглаж усанд орсноос болж амь насаа эрсдэлд оруулсаар байна. Гол усанд осолдож амь насаа алдаж буй хүмүүсийн гол шалтгаан нь олноороо амарч зугаалж архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж усанд орсноос болж амь насаа алдаж байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн усанд орох үед шөрмөс нь татдаг. Ингэснээр живэх аюулд орж байгаа юм" хэмээв
Гол мөрний хажууд буудаллахдаа голоос 50 метрийн зайтай буудаллах, бие биендээ тавих хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам, гүүр гарцаар гархыг анхааруулж байна.