Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Сүхбат: Х.Баянмөнх багш маань улсын наадамд зодоглох санал тавьсан. ХИЧЭЭНЭ ДЭЭ

Ангилал
Нийгэм Спорт Спорт
Огноо
Унших
3 минут 13 секунд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр Олимпын дэд аварга, чөлөөт болон самбо бөхийн дэлхийн аварга, Монгол, Орос Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Далай даян, Дархан аварга Х.Баянмөнхийн зодог тайлах ёслолын арга хэмжээ болох юм. Далай даян, Дархан аварга Х.Баянмөнх нь гарын шавь нараасаа таван аварга төрүүлсэн амжилтыг эзэмшдэг. Тодруулбал, Дархан аварга А.Сүхбат, С.Мөнхбат, Даян аварга Н.Батсуурь, аварга О.Балжинням, П.Бүрэнтөгс нар нь түүний шавь нар юм.

Энэ утгаараа Далай даян, Дархан аварга Х.Баянмөнхийн зодог тайлах арга хэмжээнд эдгээр аваргууд оролцож хүндэтгэл үзүүлэхээр болоод буй. Энэ талаар Далай даян, дархан аварга Х.Баянмөнх "Энэ жил тэгш ой тохиож байна. Дээр нь багш нь зодог тайлна. Зүлэг ногоон дэвжээн дээрээ дэвээ шаваагаа хийж, есөн хөлт цагаан тугаа тойрч, адис авна. Төрийн наамдын 21 түрүү, их ойн таван түрүү авсан багш, шавь зургуулаа зүлэг ногоон дэвжээн дээрээ гарцгаая” гэсэн. Бүгдээрээ “За” гэсэн" хэмээсэн билээ.

Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбаттай холбогдох дараах зүйлийг тодрууллаа.

-Улсын баяр наадам удахгүй боллоо. Наадам дөхөхөөр бөхчүүд гэлтгүй монгол түмний сэтгэл гэгэлздэг. Таны хувьд сэтгэл хэр гэгэлзэж байна вэ?

-Монгол түмний л нэгэн адил даа. Яг одоогоор хүүхдүүдээ хараад, гэр зуур байна даа.

-Таныг энэ жил зодоглох тухай мэдээлэл байсан. Үнэхээр зодоглох юм уу?

-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Бөхчүүдийн олонх нь зодоглох байх аа.

-Далай даян, Дархан аварга Х.Баянмөнхөөс тодруулахад "Гарын таван аварга шавьдаа зодоглоорой" гэж хэлсэн гэсэн?

-Тэгсэн, тэгсэн. Хичээнэ дээ.

-Та Дархан аварга С.Мөнхбат, Даян аварга Н.Батсуурь, аварга О.Балжинням, П.Бүрэнтөгс нартай холбогдож, зодоглох эсэхийг асуусан уу?

-Үгүй ээ. Асуугаагүй. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой ганцхан удаа л тохионо шүү дээ.

-Та хурдан морь уядаг байх аа?

-Үгүй ээ.

-Миний санахын байсан санагдах юм?

-Өмнө нь манай ах, дүү нар миний нэрээр уралдаанд оролцдог байсан юм. Одоо больсон.

Тэрбээр ийм тайлбар өгсөн юм. Ямартай ч улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зодоглох эсэхдээ тоймтой хариулт өгөхөөс татгалзсан ч өөрийн багш Х.Баянмөнхийн зодог тайлах ёслолын арга хэмжээнд оролцож, зүлэг ногоон дэвжээн дээр дэвээ шаваагаа хийхээ үгүйсгэсэнгүй.

Г.Нацаг-Эрдэнэ

Д.Алтанхуяг: С.Эрдэнийг хамгаалсан хүмүүс намайг зодсоноос болж нүд хавдаж, гэмтсэн
Д.Алтанхуяг: С.Эрдэнийг хамгаалсан хүмүүс намайг зодсоноос болж нүд хавдаж, гэмтсэн
 
3х3: Монгол Улсын шигшээ баг Олимпийн эрхийн хагас шигшээд өнөөдөр Нидерландын багтай тоглоно
3х3: Монгол Улсын шигшээ баг Олимпийн эрхийн хагас шигшээд өнөөдөр Нидерландын багтай тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.