Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Алтанхуяг: С.Эрдэнийг хамгаалсан хүмүүс намайг зодсоноос болж нүд хавдаж, гэмтсэн

Ангилал
Улс төр Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 10 секунд
Ubn.mn

Ардчилсан намын XIV Их хурлын үеэр "Зэс Эрдэнийн хувь" компанийн Д.Алтанхуяг С.Эрдэнийг тайзан дээр түлхэж унаган, өшиглөн биед нь халдсан билээ. Уг үйлдлийнхээ хариуд тэрбээр 48 цаг цагдан хоригдож суллагдсан ч асуудал үүгээр дуусаагүй. Учир нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас “заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.

Дээр нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж магадгүй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлсэн байдаг.

Ямартай ч шүүхээс прокурорын үндэслэлийг баримтаар тогтоогдохгүй байна гэж үзээд яллагдагч Д.Алтанхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, хохирогч С.Эрдэнэтэй уулзахыг хориглох шийдвэр гаргасан юм. Хэрэг ингээд намжсан. Олон нийтийн ч сэтгэл амарсан байх.

Гэтэл "зодооны" хэрэгт зөвхөн С.Эрдэнэ хохирогчоор тогтоогдохгүй бололтой.

Өөрөөр хэлбэл, "Зэс Эрдэнийн хувь" компанийн Д.Алтанхуяг энэ үеэр биедээ гэмтэл авсан учир хуулийн байгууллагад хандсан гэж өөрөө хэлсэн юм. Тиймээс эл асуудлаар түүнтэй холбогдож тодруулсан юм.

-Тухайн үед яг юу болсон талаар тодруулах гэсэн юм. Болох болов уу?
-Үгүй яах вэ дээ. Хурлын үеэр С.Эрдэнийг хамгаалж байсан хамгаалагч нар нь намайг аймаар их зодсон.
-Шүүх эмнэлэгт үзүүлсэн үү?
-Хандсан. Нүдээ үзүүлсэн.

-Нүд нь гэмтсэн юм уу?

-Нэлээд хавдсан. Тэр хэргийн дараа Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр хоног хорьсон. Тэгэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжоор хангаагүй. Цагдан хорих ангиас гарсанаас хойш эмнэлгээр явж байна даа.

-С.Эрдэнэтэй уулзахыг хориглосон шүүхийн шийдвэр гарсан. Утсаар ярьж ойлголцох гэж үзсэн үү?

-Үгүй ээ. Тэгэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл, тэр хүн АН-ын дарга биш.

-Тэгэхээр таны бухимдал, та хоёрын дундах "зөрчилдөөн" АН-ын хуваагдлаас болсон гэсэн үг үү?

-Зөрчилдөөн ч гэж дээ. Ардчилсан намын Их хурал дүрмийнхээ дагуу явагдаагүй. Үүнээс болж намын гишүүдийн эрх ашиг зөрчигдсөн. Тэгээд л би бухимдсан.

-Хурал дүрмийн дагуу бус болохоор та заавал хүний биед халдаж, өшиглөх шаардлага байсан юм уу?

-Надад тэгэх ямар ч санаа байгаагүй. Тэр хүн яагаад тайзан дээр гарч суучихаад намын дүрмийг зөрчиж, олон мянган гишүүд болоод улс орныг хохироох ёстой юм бэ гэдэг шаардлага тавьсан. Тэр шаардлагыг тавих гэж очсон. Гэтэл хүлээж аваагүй.

Г.Нацаг-Эрдэнэ

Н.Анхбаяр Т.Аюурсайханы томилгоо шаардсан гэх чатыг ил болгов
Н.Анхбаяр Т.Аюурсайханы томилгоо шаардсан гэх чатыг ил болгов
 
С.Одонтуяа: 2025 оныг Байгаль орчны салбарын албан хаагчдын эрхийг хамгаалах жил болгоно
С.Одонтуяа: 2025 оныг Байгаль орчны салбарын албан хаагчдын эрхийг хамгаалах жил болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.