Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Хэнтий нутгийн, Хөгжлийн банкинд хуульчаар ажиллаж байсан хүн Дээд шүүхийн шүүгчид нэр дэвших нь ЗҮГЭЭР ҮҮ

Ангилал
Улс төр Бусад
Огноо
Унших
4 минут 15 секунд

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 01/662 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нямдоогийн Баярмааг, мөн өдрийн 01/663 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Дэмбэрэлийн Батбаатарыг тус тус нэр дэвшүүлэн УИХ-д ирүүлсэн.

Нэр дэвшигчдийн асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэгдэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ГИШҮҮН Д.ГАНБАТ:

-1. Монголд нийт 500 гаруй шүүгч бий. Анхан шатны шүүгч нартай би юу ч ярихгүй. Та хоёр багагүй хугацаанд Давж заалдах шатны шүүхэд ажилласан юм байна. цалин мөнгө ямархуу юм бэ. Хэдийг авдаг юм бэ. Би Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа шүүгчийн цалинг байх ёстой түвшинд нь хүргэж байсан. Мөнгөний ханш унаж, инфляц өсчихлөө. Яаж байна, хүрэх юм уу?

-2. Хүн бүр хардах эрхтэй. Тухайлбал, Д. Батбаатар та Их Засаг сургуулийг төгссөн юм байна. гэтэл энэ сургуулийг үүсгэн байгуулсан хүн манай парламентад сууж байна. Зүгээр үү тээ.

-3. Н.Баярмаа та Хэнтий аймгийнх юм байна. Төрийн гурван тэргүүний хоёр нь Хэнтий аймгийнх. Энэ утгаараа хараат бус байж чадах уу. Хэнтийх юм чинь ажиллаж болохгүй гэж хэлээгүй шүү. Дээр нь Хөгжлийн банкинд ажиллаж байсан юм байна шүү дээ. Гэтэл энэ банкинд хамгийн их хулгай луйвар явагдсан. Та бүр ахлах хуульчаар ажиллаж байсан юм байна. Энэ үйл явцын хаагуур өнгөрчихөв.

-4. Өнөөгийн парламент дундаас Хөгжлийн банктай нэр холбогдоогүй нь цөөхөн шүү.

Нэр дэвшигч Н.БАЯРМААГИЙН ХАРИУЛТ

Шүүх хараат бусаар ажиллах тал дээр Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг баримталж хэнээс хараат бусаар ажиллах зорилготой, зарчимтай ажиллах ёстой. Үүнийг л хэлье. Шинэ хууль батлагдах хүртэл би анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан. Миний үндсэн цалин 2.7 сая төгрөг. Тухайн үед нэмэгдэл байгаагүй. Шүүхийн шинэтгэлийн тухай хууль батлагдсанаар нэмэгдлүүд тооцогддог болсон. Ингэснээр төрийн албанд ажилласан жил, докторын цолны нэмэгдэл зэрэг 2.7 сая төгрөг дээр нэмэгдээд 3.5 сая орчим болсон. Дээд шүүх дээр очвол бага зэрэг нэмэгдэх байх.

Дараагийн асуултын хувьд та намайг Хэнтий аймгийх юм байна гэж сонсгол дээр асууж байсан. Би 1978 онд Хэнтий аймагт төрөөд 1994 онд арван жилээ төгсөөд оюутан болсон. Үүнээс хойш Хэнтийд ажиллаж, бусад ямар нэг харилцаа энэ нутагтай холбоо байхгүй. Хөгжлийн банкны хувьд би тэнд нэг жил ажилласан. Би ажлын байрны чиг үүргийн дагуу ажлаа хийсэн. Шийдвэр гаргаж байгаагүй.

Нэр дэвшигч Д.БАТБААТАРЫН ХАРИУЛТ:

-Хараат бусаар ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. хараат бусаар ажиллахад орлого ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Шүүгч нарын цалингийн хэмжээ өөрчлөгдөөгүй. Шинэ хууль үйлчилж эхэлснээр төрийн албаны нэмэгдэл орж эхэлсэн. Миний хувьд Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч гэдэг утгаараа сарын 3 сая төгрөгийн цалин авдаг. Үүн дээр үндсэн цалингийн 60 хувийн нэмэгдэл авдаг.

Их засаг сургуулийн хувьд Н.Учрал гишүүнтэй ямар нэг харилцаа холбоо байхгүй. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Үндэсний их баяр наадмаар Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд нэмэлт галт тэрэг явуулахаар болжээ
Үндэсний их баяр наадмаар Улаанбаатар-Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд нэмэлт галт тэрэг явуулахаар болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.