Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярсайхан: Эрүүл мэндийн сайдын санхүүгийн нэгдсэн тайлангаар нийт 561.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 33 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "2022 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хийсэн дүгнэлтэд сэтгэл зовоосон тоо харагдаад байна. Эрүүл мэндийн сайдын санхүүгийн нэгдсэн тайлангаар нийтдээ 561.2 тэрбум төгрөгийн 635 алдаа илэрч, нийт зөрчил нь өмнөх оны мөн үеийнхээс 192.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. ЭМДС-д 315 тэрбум төгрөгийн алдаа илэрч, өмнөх оны мөн үеэс 56.3 тэрбум төгрөгөөр өссөн. НДС-д 133.1 тэрбум төгрөгийн алдаа илэрч, нийт зөрчил нь өмнөх оны мөн үеэс 97.6 тэрбум төгрөгөөр өссөн гэх тоон мэдээ гарсан байна. Эрүүл мэндийн салбар улсын төсвийг зориулалт, хуулийнх нь дагуу зарцуулж чадаж байгаа болов уу гэж асуумаар байна. Жил дараалан аудитын хязгаарлалттай дүгнэлт аваад байгаа албан тушаалтан, байгууллагад хэн ямар хариуцлага хүлээлгэх юм бэ.

Мөн Ковидын түр хорооны зарцуулалтын тайланг хэлэлцэх гэхээр хойшлоод байна. Үүнд хариулт авмаар байна" хэмээлээ.

Үндэсний аудитын хоёрдугаар газрын захирал Ц.Наранчимэг "Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад 120 санхүүгийн тайлан нэгтгэгдэж байгаа. Энэ тайлангаар хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн. Үүнээс 16 байгууллагад хязгаарлалттай, 6 байгууллагад сөрөг дүгнэлт өгсөн. Эрүүл мэндийн салбарын зөрчил нэмэгдсэн нь нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, гүйцэтгэлээр санхүүждэг болсонтой холбоотой. Үүнээс болж эрүүл мэндийн санхүүжилт 2.1 дахин өссөн байгаа. Хоёрдугаарт ковид цар тахлын үед яаралтай арга хэмжээнүүдээр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг мөрдөхгүйгээр худалдан авалт зохион байгуулсан асуудал байна" хэмээлээ.

Т.Бархүү: Төрийн  тэргүүний надад хандаж хэлсэн үг сэтгэл их догдлууллаа. Нулимс гарлаа
Т.Бархүү: Төрийн тэргүүний надад хандаж хэлсэн үг сэтгэл их догдлууллаа. Нулимс гарлаа
 
Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар олгохгүй байх шийдвэрийг хэвээр үлдээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.